Номын танилцуулга
Тогоонтөмөр хаан 1368 онд Бээжингээс зугтан гарч Юань улс мөхөх хүртэл 140 гаруй жил Нууц товчоо нь маш нууц нандин шүтээн болoн хадгалагдаж байжээ. Мин улсын Хүннү хааны үед (1380-1390) нууцыг нь задалж галиглах, орчуулах, барлах ажлыг эхэлжээ. Энэ үед Монгол хэлийг сурч судлах нь улс төр, цэрэг эдийн засгийн үүднээс зайлшгүй шаардлагатай байсан. Иймээс Нууц товчоог галиглан орчуулж унших бичиг болгон хэрэглэгддэг болжээ.
0 Сэтгэгдэл